Улсын хот байгуулалтын систем (Urban State ERP)

  • Нүүр
  • Улсын хот байгуулалтын систем
image
image
Төслийн тухай

Төслийн тухай товч

Улсын хэмжээний хот байгуулалтын кадастр нь улсын хэмжээнд газар нутгийн хөгжлийн болон хот, суурин газрын хот байгуулалтын төлөвлөлт, барилгажилтын баримт бичиг болох бөгөөд хот байгуулалтын кадастрт геодези, байр зүй, зурагзүйн материал, гидрогеологийн тухай мэдээлэл, хот байгуулалтын хөгжлийн болон газар, барилгажилтын тухай мэдээлэл, инженерийн, зам тээврийн болон нийгмийн дэд бүтэц ба газар нутгийн тохижилтын тухай мэдээллүүд юм. Эдгээр мэдээллийг бүрдүүлэгч нь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрууд бөгөөд тус бүс нутагт баригдах барилга байгууламж, өргөтгөл, засвар шинэчлэлийн ажилд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, барилгын ажлын явцад бусад мэдээллүүдийг бүртгэж, барилга баригдаж дууссаны дараа гүйцэтгэлийн зургийг хүлээн авч, БАОК-н дүгнэлтийг олгох, тухайн нутагт байгаа бусад дэд бүтэц, обьектууд болон тэдгээрийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг бүртгэлжүүлдэг. Захиалагчийн хувьд бүртгэлжүүлэх орон зайн болон орон зайн бус мэдээллийн төрлүүдийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарсан бөгөөд мөн өмнөх системийн дутагдлыг арилгах, нэмэлт боломжоор хангах шаардлага үүссэн.

image
Сорилт

Шийдвэрлэх асуудал

  • Хуучин системийн хувьд шинээр бүртгэх орон зайн болон орон зайн бус мэдээллийн төрөл буюу давхарга нэмэгдэх бүрт нэмэлт хөгжүүлэлт хийгдэж хөгжүүлэгч компаниас хамааралтай байсан.
  • Үүнийг дагаад мэдээллийн сангийн үндсэн хэсгийн бүтэц зохион байгуулалтын хувьд уян хатан бус буюу динамик бус байсан.
  • Иргэд олон нийтийн зүгээс зөвхөн барилга барих зөвшөөрлийн анхны буюу Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтээ илгээгээд бусад үйл явц дах харилцааг цаасан байдлаар хүсэлт гаргадаг байсан бөгөөд барилга, байгууламж барихтай холбоотой бүх хүсэлтийг онлайнаар илгээх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байсан.
  • Шаардлагатай холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцож чадахгүй байв.
Шийдэл

Нэвтрүүлсэн шийдэл

  • Тулгамдаж байсан мэдээллийн сангийн суурь бүтцийг өөрчилсөн бөгөөд хуучин датаг хөрвүүлж шинэ бүтэц рүү оруулсан.
  • Шинээр зохион байгуулсан мэдээллийн сангийн бүтэц нь дурын хүссэн шинэ бүртгэл, хүсэлтийн төрөл, орон зайн мэдээллийн төрлөөр динамикаар үүсгэн түүний хүрээнд бүртгэх дэлгэрэнгүй мэдээллээ нэмэлт хөгжүүлэлт хийхгүйгээр захиалагч тал өөрсдөө удирдан зохион байгуулах боломжтойгоор зохион байгуулсан.
  • Төслийг гүйцэтгэхдээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, одоогийн нөхцөл байдлыг судалж, одоогийн болон ирээдүйд бий болгох процессын зураглалыг нарийвчлан хийж гүйцэтгэдэг.
  • Системийн шинжилгээнд үндэслэн програм хангамжийг хөгжүүлэх нь хэрэглэгчийн шаардлага, бизнес үйл ажиллагаанаас аливаа шалгуур, алхамыг орхигдуулах эрсдлийг бууруулж төсөл амжилттай хэрэгжихэд сайнаар нөлөөлдөг.
  • Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн Urban City ERP системийг өөрчлөн тохируулж Urban State ERP бий болгосон
image
Үр дүн

Төслийн үр дүн

  • Иргэд, ААН-с бүх төрлийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, шийдвэрлэж буй хүсэлтүүд дээрээ орон зайн мэдээллийг нь оруулах боломжтой болсон.
  • Мэдээллийн санд хүссэн тооны давхаргын төрлүүдийг үүсгэх, тэдгээр давхаргууд дээрээ бүртгэх аттрибут үзүүлэлтийг хүсэлтийн төрөл бүрээр динамикаар тохируулах боломжтой.
  • Стандартын дагуу орон зайн давхаргын өнгө, хэв маягийг админ өөрчлөн удирдах боломжтой.
  • Байгууллагын бүтцийг бүртгэх, хэрэглэгчийн эрхийг тохируулах боломжтой.
  • Мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг шалгах шалгууртай болсон.
  • Хүсэлтийн төрөл бүрээр байгууллагын дотоод үйл ажиллагааны процессын дагуу ажлын урсгал үүсгэж тохируулах боломжтойгоор хийгдсэн тул ирээдүйн програм хангамж хөгжүүлэлтийн зардлыг бууруулсан.
  • Хүсэлт, бүртгэлүүдтэй холбоотой хавсралт файл, батлагдсан файлууд цахим архивын нэгдсэн санд хадгалагддаг болсон.
Холбоос

Төслийн мэдээлэл

Захиалагч: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

Санхүүжүүлэгч: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Хэрэгжүүлсэн огноо: 2023он

Нээлттэй портал: www.urban.gov.mn

Гар утасны апп: Urban: Cadastral System

Бусад амжилттай шийдлүүд

image
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

Газрын удирдлагын нэгдсэн систем

image
Хот байгуулалт, хотын стандартын газар

Нийслэлийн хот байгуулалтын систем

image
Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Газрын биржийн систем

Бидэнтэй нэгдэх

Та манай хамт олонтой нэгдэж илүү олон сонирхолтой төсөл дээр ажиллаарай

image