Нийслэлийн хот байгуулалтын систем (Urban City ERP)

  • Нүүр
  • Газрын удирдлагын нэгдсэн систем
image
image
Төслийн тухай

Төслийн тухай товч

Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газар нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсруулах ажлыг зохион байгуулж батлуулах, хэрэгжилтийг нийслэлийн эдийн засаг, нийгмийн нөөц боломжид тулгуурлан иргэдийн оролцоотой төлөвлөх, хот байгуулалтын үйл ажиллагааг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд хурдан шуурхай, хүртээмжтэй байдлаар зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагааг явуулдаг Нийслэлийн харъяа байгууллага юм. Тус байгууллагын хувьд өмнө нь десктоп програм хангамжийг ашиглан хот байгуулалтын мэдээллийн санг удирдан зохион байгуулдаг байсан бөгөөд иргэд олон нийтээс цаасаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсний дараа мэдээллийн санд орон зайн мэдээллийг бүртгэдэг байсан.

image
Сорилт

Шийдвэрлэх асуудал

Иргэд, ААН, олон нийтийн зүгээс тулгардаг асуудал, бэрхшээлүүд

  • Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийн тухай мэдээллийг харахад хүндрэлтэй
  • Зөвшөөрөлгүй баригдаж буй барилга байгууламж, хот байгуулалтыг үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг байршил, баримтжуулсан зургаар мэдээлэх боломжгүй
  • Барилга байгууламж барих хүсэлт гаргах болон бусад төрлийн үйлчилгээнүүдийг авахад цаг хугацаа их зарцуулах, цаасан хэлбэрээр хүсэлтээ өгдөг
  • Хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бусад олон нийтэд нээлттэй давхаргын мэдээллүүдийг хүссэн үедээ харах боломжгүй

Хот байгуулалт хөгжлийн газрын мэргэжилтнүүдэд тулгардаг асуудал, бэрхшээлүүд

  • Системд аль хэдийн хадгалагдсан байгаа мэдээлэл автоматаар татагдаж гарч ирдэггүйн улмаас дахин гараас оруулах нь мэдээллийн зөрүү үүсэх, цаг хугацаа алдах бэрхшээлтэй.
  • Бусад системээр дамжин ирсэн иргэд олон нийтийн хүсэлтүүдийг тухайлсан систем тус бүр рүү нэвтрэн орж олон эх үүсвэр дээр ажиллах нь зарим хүсэлтүүд шийдвэрлэгдэхгүй удах, цаг алдах зэрэг асуудлууд үүсдэг.
  • Системээс хэвлэгдэн гарсан бичиг баримтууд одоо ашиглаж буй форматын дагуу үүсдэггүйгээс гараар дахин засварлан хугацаа алдах мөн шивэлтийн зөрүү үүсэх эрсдэлтэй.
  • Мэдээллийг өөр өөр программ хангамж дээр дахин, дахин шивж оруулах нь мэдээлэл өөрөөр хадгалагдах, шивэлтийн зөрүүний алдаа үүсэх эрсдэлтэй бөгөөд цаг хугацаа алддаг.
Шийдэл

Нэвтрүүлсэн шийдэл

Мэдээллийн системүүдийн хувьд дараах дэд системүүдийг бий болгон шийдсэн:

  • Вэб технологи дээр суурилсан мэргэжилтэнгүүдийн ажиллах дотоод удирдлагын систем.
  • Бусад байгууллагуудтай холбогдох мэдээлэл солилцох (Middleware) систем.
  • Цахим бичиг баримтуудыг хадгалах файл менежемент.
  • Иргэд, аж ахуй нэгж хандах нээлтэй вэб портал бол гар утасны аппликэйшн.
  • Зураглал мэдээллийг дурын GIS (QGIS, ArcGIS, Autocad) зэрэг дээр зураглан Shapefile болгон системрүү оруулж орон зайн мэдээллийг бүрдүүлдэг.

Urban ERP системээр дамжуулан:

  • Иргэд ААН-н хүсэлтийг цахимаар хүлээн авч холбогдох алба хэлтэсрүү автоматоор хувиарлах үйл ажиллагаанууд хийгддэг.
  • Алба хэлтсийн мэргэжилтэнгүүд Иргэд ААН-н хүсэлт бүр дээр ажиллан холбогдох ажилбаруудыг хийж хүсэлтийг шийдвэрлэдэг болсон.
  • Иргэн ААН-дээ хүсэлтийн бүрийн явцыг тухай бүрт нь хүргэн түргэн шуурхай ажиллаж, бүх төрлийн бичиг баримтыг цахим системээсээ гарган авч ажиллаж байна.
image
Үр дүн

Төслийн үр дүн

  • Иргэн ААН-ээс бүх төрлийн хүсэлтүүдийг цахимаар илгээх, шийдвэрлэх боломж бүхий нэгдмэл ажиллагаатай Urban ERP бий болсон. Ингэснээр цаг хугацаа хэмнэж, иргэн ААН онлайнаар хүсэлтээ илгээж хянах боломжтой болсон.
  • Иргэн, ААН ДАН-р нэвтрэн ebarilga.ub.gov.mn дээр өөрийн нэгж талбарт үндэслэн ямар хэмжээтэй газарт барилга барих боломжтойг шалгах боломжтой болсон.
  • Хүсэлт гаргагч иргэд, ААН байгууллагууд болон барилга барих үйл ажиллагаанд оролцогч этгээдүүдийн нэгдсэн сантай болсон бөгөөд дахин дахин оролцогчдын мэдээллийг бүртгэх шаардлагагүй болсон.
  • Иргэд, ААН нээлттэй орон зайн давхаргуудыг онлайнаар харах боломжтой болсон.
  • Албан хаагчдад ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүйн тулд барилга барих үйл ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг тойргоор болон бусад аргачлалаар хуваарилдаг болсон.
  • Мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг шалгах шалгууртай болсон.
  • Хүсэлтийн төрөл бүрээр байгууллагын дотоод үйл ажиллагааны процессын дагуу ажлын урсгал буюу бизнес процессыг үүсгэж тохируулах боломжтойгоор хийгдсэн тул ирээдүйн програм хангамж хөгжүүлэлтийн зардлыг бууруулсан.
  • Хүсэлт, бүртгэлүүдтэй холбоотой хавсралт файл, батлагдсан файлууд цахим архивын нэгдсэн санд хадгалагддаг болсон.
  • Мэдээллийн санд хүссэн тооны давхаргын төрлүүдийг үүсгэх, тэдгээр давхаргууд дээрээ бүртгэх аттрибут үзүүлэлтийг хүсэлтийн төрөл бүрээр динамикаар тохируулах боломжтой.
Холбоос

Төслийн мэдээлэл

Захиалагч: Хот байгуулалт, хөгжлийн газар

Хэрэгжүүлсэн огноо: 2021он

Нээлттэй портал: www.ebarilga.ub.gov.mn

Гар утасны апп: EBarilga

Бусад амжилттай шийдлүүд

image
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

Газрын удирдлагын нэгдсэн систем

image
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

Улсын хот байгуулалтын кадастрын систем

image
Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Газрын биржийн систем

Бидэнтэй нэгдэх

Та манай хамт олонтой нэгдэж илүү олон сонирхолтой төсөл дээр ажиллаарай

image